Тарвага нутагшуулцгаая

: Онцлох мэдээ     : Админ     : 2016-05-21 19:46:12     : 1147

 

1990-ээд оны үед Монголчуудыг маань ТАРВАГА аварсан даа. Хичнээн зуун мянгыг устгасан юм бүү мэд. Мөхөх аюул нүүрлээд байх үед Жамсрангын Батболд гэх хүний буянт үйлсийн ачаар агнахыг хориглож, одоо бага ч гэсэн бүрэн усталгүй үлдсэн юм. Монгол орны тал, хээрийн нутгаар түгээмэл нутаглаж байсан тарвага нь МЭНЭНГИЙН ТАЛ-д ч байдаг байлаа. Тарвага нутагшуулах, цус сэлбэх ажлыг зохион байгуулалттай хийж чадвал эргэж нөхөн үржих боломж бүрэн бий. Одоо зарим нутгийн иргэдийн санаачилга, зүтгэлээр нутагшуулах, хамгаалах ажил хийгдэж байна. Энэ буянтай амьтныг нутагшуулж, хайрлаж, хамгаалж явахыг хүсч байна.
 
Саяхан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн Улсын сайн малчин Ц.Сүхтогоогийн санаачлагаар Зотол хан ууланд үлдсэн цөөн тооны тарваганыхаа цусыг сэлбэх саналыг сумын Засаг даргад тавьж үүнийг орон нутгаас дэмжин Дорнод аймгийн Баян-Уул сумаас эм-9 , эр-10 нийт 19 тарвага тээвэрлэж ирэн нутагтаа нутагшуулжээ.Тарвага нь оршин амьдарч байгаа газар нутгийнхаа экосистемийн тогтолцооны чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг болж экологийн тэнцвэрт байдалд гол үүрэг гүйцэтгэдэг амьтан юм байна.
 
 
Энэ мэт туршлагатай бас мэргэжлийн хүмүүсээс заавар зөвлөгөө авч нутагшуулах ажил хийх нь чухал юм.

 

 

Санал, гомдол


Ангилал