Банкуудын зээлийн хүүг бууруулах үйлсэд нэгдээрэй

: Онцлох мэдээ     : Админ     : 2016-05-20 12:18:02     : 219952

 

"Зээлдэгчдийн Холбоо" ТББ-аас банкуудад хандан зээлийн хүүг бууруулж өгнө үү гэсэн албан хүсэлтийг өгсөн юм. Банкуудын зүгээс хүүг бууруулах боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Зээлдэгчдийн холбооныхон зээлийн хүүг бууруулахаар тууштай тэмцэж, хэвлэлийн бага хурал зарлан дараагийн алхамаа хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү үйлсэд та бүхэн нэгдээрэй.


Хэвлэлийн бага хурлын мэдээ

Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед хүмүүс  гар дээрээ мөнгөгүй болж, бизнес  эрхлэгчдийн орлого мэдэгдэхүйц буурч байна. Арилжааны банкуудаас бизнесийн болон хөрөнгө оруулалтын зээл авсан байгууллага хувь хүмүүс, мөн Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо,  Ломбардад өөрийн газар, обьект, орон байр, машин, тэтэгэвэр, цалин , жижиг эд зүйлээ тавин мөнгө  зээлж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн зээлээс зээлд, өрнөөс өрөнд  амьдарч байна.

Хэдийгээр гэрээ хийж, зээлээ эргэн төлж чадна гэж үзэн зээл авсан боловч Эдийн засаг хүндэрсэн өнөөгийн байдал нь  зээлдэгч нарын буруу ч  биш юм.   

Бид олон мянган зээлдэгчдийн өмнөөс эдийн засгийн байдал ийм хүнд байгаа үед,  жилд 15%-иас дээш хүүтэй зээлийнхээ хүүг буулгаж монгол ахан дүүсийнхээ  аж амьдралд цаашилбал улс орныхоо эдийн засагт  хувьтай нэмэр оруулаач гэсэн утга бүхий  хүсэлтийг банкуудын Төлөөлөн Удирдах Зөвлөл буюу зээлийн хүүг бууруулах шийдвэрийг гаргах эрх бүхий цөөн хэдэн хүнд хандах гэж байна.

Үүний тулд “зээлийнхээ хүүг бууруулаач” эсвэл “дэмжиж байна” гэсэн хүсэлт бүхий мессежийг 9966-6449, 9967-6996, 9191-7400, 9505-0761илгээнэ үү.

Цуглуулсан бүх мессежүүдийг бид хэвлэж мөн биечлэн цуглуулсан гарын үсэгнүүдийг хавсарган банкуудад хүсэлтийн хамт оруулах юм. Биднийг сонсож байгаа, үзэж байгаа зээлтэй зээлгүй хэн ч байсан дэмжиж байгаа бол энд бичсэн дугаарууд руу мессежээр илгээнэ үү.

БАНКУУДЫН ХӨРӨНГӨ, ОРЛОГО БОЛОН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ

 

 

 

 

 

Санал, гомдол


Ангилал